Sunday, June 12, 2011

Эхний өдөр


Хөтөлбөрийн дагуу 6 сарын 10-ны Бямба гаригт Дрездений Техникийн Их Сургууль Архитектурын факультетын 13 оюутан, ШУТИС-ийн Архитектур зураг зүйн салбарын 14 оюутан, болон профессор, багш нарын бүрэлдэхүүнтэйгээр зуны сургалтын нээлт болов.

Удаан хугацаанд үргэлжилсэн нислэгээс дөнгөж буугаад хэдхэн цагийн дараа хадтай уул руу авирах гэдэг амаргүй ажил байв. Гэхдээ оюутнууд ажиралгүй авирсаар хойд зүгт Улаанбаатар хотын уудам нутаг дэвсгэрийг олж харлаа.


Улаанбаатар хотын өнөөгийн дүр төрхийг илэрхийлэх үндсэн гурван шинж чанар байна.
1. Хотын хойд хэсэгт зонхилох гэр хороолол
2. Нутаг дэвсгэрийн дунд хэсэгт зонхилох ердийн болон олон давхар барилгажисан хэсэг
3.Туул голын сав буюу хотын нутаг дэвсгэрийн өмнө хэсэгт зонхилох нам дамвхар сууцны бүс

Зарим газарт Монгол үндэсний гэрүүдийг барилга угсралтын талбайн ажилчдын байрлах түр сууцны зориулалтаар ашиглагаж байна.

Thursday, June 2, 2011

Танилцуулга

Монгол үндэсний гэр буюу нүүдэлчдийн гэр сууцтай холбоотой тоолж баршгүй олон үлгэр домог, аман яриа байдаг билээ. Тэдгээрийн дийлэнх нь хүн байгальтай зохицон аж төрөх нүүдэлчин амьдралын төгс хэвшлийн тухай өгүүлдэг. Европын соёл иргэншлээс алс хол, эртний нүүдэлчин Монголчууд “байгаль дэлхийтэй зохицон амьдрах” үзэл санааны мөн чанарыг соёл, ахуй амьдралдаа гайхамшигтайгаар хослуулан аж төрж байв.
Зөвхөн нэг талын хэрэгцээг хэт баримтлах нь өрөөсгөл арга замаар төгс амьдралыг цогцлоох туйлын зорилтод хүргэдэг. Харамсалтай нь цогц бодлого зохицуулалт хангалтгүй, өөр өөрийн эрс тэрс дүр төрхтэй өндөр барилгууд өсөн нэмэгдэж буй нийслэл Улаанбаатар хот, Монголын шинэ архитектурт энэхүү өрөөсгөл явц тод илэрсээр байна.
Албан тооцоогоор жил бүр 40 мянга гаруй оршин суугч нүүдэллэн ирж суурьшиж буй нийслэл Улаанбаатар хотод дэд бүтцийн ачаалал, гэр сууцны бүсүүдийн газрын даац нэмэгдснээс үүдэлтэй хүрээлэн буй орчинд үүсэх сөрөг үр дагаварууд нэмэгдсээр байна. 2012 - 2013 онд инженерийн дэд бүтцийн ажиллагаа ачааллаа гүйцэхгүйд хүрэх урьдчилсан тооцоо байдаг. Энэ мэтчилэн Улаанбаатар хотод нийгэм, соёл, бүтээн байгуулалтын хувьсал явагдсаар байна.

  © 2011 Гэр эсвэл Өндөр барилга | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ