Thursday, June 2, 2011

Танилцуулга

Монгол үндэсний гэр буюу нүүдэлчдийн гэр сууцтай холбоотой тоолж баршгүй олон үлгэр домог, аман яриа байдаг билээ. Тэдгээрийн дийлэнх нь хүн байгальтай зохицон аж төрөх нүүдэлчин амьдралын төгс хэвшлийн тухай өгүүлдэг. Европын соёл иргэншлээс алс хол, эртний нүүдэлчин Монголчууд “байгаль дэлхийтэй зохицон амьдрах” үзэл санааны мөн чанарыг соёл, ахуй амьдралдаа гайхамшигтайгаар хослуулан аж төрж байв.
Зөвхөн нэг талын хэрэгцээг хэт баримтлах нь өрөөсгөл арга замаар төгс амьдралыг цогцлоох туйлын зорилтод хүргэдэг. Харамсалтай нь цогц бодлого зохицуулалт хангалтгүй, өөр өөрийн эрс тэрс дүр төрхтэй өндөр барилгууд өсөн нэмэгдэж буй нийслэл Улаанбаатар хот, Монголын шинэ архитектурт энэхүү өрөөсгөл явц тод илэрсээр байна.
Албан тооцоогоор жил бүр 40 мянга гаруй оршин суугч нүүдэллэн ирж суурьшиж буй нийслэл Улаанбаатар хотод дэд бүтцийн ачаалал, гэр сууцны бүсүүдийн газрын даац нэмэгдснээс үүдэлтэй хүрээлэн буй орчинд үүсэх сөрөг үр дагаварууд нэмэгдсээр байна. 2012 - 2013 онд инженерийн дэд бүтцийн ажиллагаа ачааллаа гүйцэхгүйд хүрэх урьдчилсан тооцоо байдаг. Энэ мэтчилэн Улаанбаатар хотод нийгэм, соёл, бүтээн байгуулалтын хувьсал явагдсаар байна.

No comments:

Post a Comment

  © 2011 Гэр эсвэл Өндөр барилга | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ