Зорилго

Тус зуны сургалтын гол зорилго нь архитектур, хотын түүх болон Монголын өвөрмөц соёл ахуй, орон зайн хувьслыг судлаж (1-р үе шат), Гандантэгчинлин хийд орчмын нутаг дэвсгэрт тулгуурласан хот төлөвлөлтийн зарчим боловсруулах (2-р үе шат) -д чиглэнэ. Үүний тулд өнөөгийн Улаанбаатар хот төдийгүй Монголд явагдаж буй нийгэм, соёл, архитектурын өөрчлөлтийг цогцоор авч үзэх юм.

Мөн “Зуны Сургалт 2011” арга хэмжээний хүрээнд дээрх хувьсал өөрчилөлтийн асуудлуудаар 6-р сарын 18-ний өдөр Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (МУШУТИС) болон Дрездений Техникийн Их Сургуул (ДТИС) -ийн эрдэмтэн судлаачид, Монгол улсын холбогдох яамд, Нийслэлийн Барилга Хот Байгуулалт Төлөвлөлтийн Газар (НБХБТГ) –ын мэргэжилтнүүдийн хамтарсан хурал зохион байгуулагдана. Хурлын үйл ажиллагаа нь зохион байгуулж буй их сургуулиудын оюутан, судлаачид болон холбогдох байгууллагуудын судлаач, мэргэжилтнүүдэд нээлттэй байна. Хурал зохион явагдах хэл: Англи / Монгол.

Сургалтын явцад гүйцэтгэсэн судалгааны ажил, төлөвлөлтийн зарчмууд болон хурлын үйл ажиллагаанаас гарах үр дүнг нэгтгэж хэвлэн нийтлэх болно.

  © 2011 Гэр эсвэл Өндөр барилга | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ